Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж байна.
Тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцож байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө.
Өчигдөр /2024.12.13/ тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг жинд огцом өргөлтөөр 116 кг-ыг ыг өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардлаа.
Ингэснээр Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртээд байгаа юм.
Тодруулбал,
-2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
-2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
-2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр)
-2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)
-2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)
Эх сурвалж: БТСУХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.