СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-12-07

Б.Гүнбилэг: УИХ-ын гишүүд хуульд заасан үндэслэл ярих ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа огцрохыг шаардаж, өчигдөр суулт зарласан. Уг асуудлаар УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг нэр бүхий гишүүд шаардаж, суулт зарлаж байна. Энэ шаардлага нь хуулийн ямар үндэслэлээр зохицуулагддаг юм бол?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 24.2-т УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно гэж байгаа. Хуульд заасан үндэслэл нь ямар байгаа вэ гэхээр Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 10.2-т бий. Дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно. Нэгдүгээрт, нас барсан, хоёрдугаарт, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг, гуравдугаарт, хүндээр өвчилсний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг, дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, тавдугаарт, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан гэсэн зүйлээр огцруулж болно.

юм. Хэрэв . Тиймээс төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-т байгаа. Эдгээр гишүүдийн гаргаж байгаа үйлдэл нь энэ мэтчилэн олон хуулийн зүйл заалтад холбогдоно. Мөн УИХ-ын тухай хуулийн 7.1.23т хууль, гишүүний ёс зүйг УИХын гишүүн чанд баримтална гэж заасан байгаа. УИХ хэвийн үйл ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүд дэгээ сахиж, хуульд заасан үндэслэлийнхээ дагуу хандаж, огцруулах тухай асуудал байгаа бол хуульд заасан үндэслэлээ ярих ёстой. Өөрөөр яривал төрийн үйл ажиллагаа, Үндсэн хуульт ёсонд халдсан буруу жижиг тогтооно гэж ойлгох хэрэгтэй.

-Гишүүд УИХ-ын даргыг ёс зүйгүй байгаа учир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлага тавьж байна гэж ойлгосон?

-Хуульд гэдгийг дээр хэлсэн. Тиймээс эдгээрээс өөр шалтгаанаар огцорч болохгүй гэсэн үг. Үндсэн хуулийг бичихдээ бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байна гэж биччихсэн. Энэ тохиолдолд өмнөх УИХ-ын даргын үед буюу З.Энхболдын үед УИХын даргаас нь чөлөөлөх асуудал яригдсан юм билээ. Мэдээллийн хэрэгслээс харахад Х.Тэмүүжин гишүүн УИХ-ын даргыг огцруулъя гэж байсан юм байна. Энэ талаар тухайн үеийн УИХ дахь АН-ын гишүүд ярилцаад үнэхээр болохгүй юм байна. Хуульд нь хатуу заасан тиймээс энэ таван үндэслэлийг хангахгүй бол бид өөрсдөө хууль зөрчих юм байна гээд шаардлагаа цуцалж байсан тухайгаа ярилцлага өгөхдөө хэлж байна лээ. Ер нь улстөрчид хуульд захирагдаж ажиллах хэрэгтэй. Хуулийнхаа дагуу ажиллахгүйгээр нийгмийг сөрөг үр дагаварт хүргэх мэдээллийг олон нийтэд түгээж болохгүй.

-Гишүүд суулт хийх үндэслэл нь хэр нээлттэй байдаг юм бол?

-Мэдээж . Энэ талаараа санал нийлэхгүй байх ийм үндэслэл байна, та уг асуудалтай эрх ашгийн ийм зөрчилтэй байна, тиймээс хурал даргалахыг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэтээр суулт зарлаж болно. Харин УИХ-аар хэлэлцэж байгаа бүх асуудалд оролцохгүй, УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж болохгүй.

-Уг нь УИХ-ын дарга гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан. Гэвч ойлголцолд хүрч чадаагүй бололтой.

-Гишүүд УИХ-ын даргад шаардлагаа тавьсан ч УИХ-ын даргад тайлбар хэлэх боломж олгохгүй гараад явчихлаа. Ер нь барьж байгаа үндэслэл нь дээр дурдсан УИХ-ын тухай хуулийн 10.2 дахь заалт. Хүсэлтээ өөрөө гаргахгүй бол олон нийттэй нийлж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэсэн уриалга гаргаж байна. Ер нь . Өөрөө ухамсарлаад сайн дураараа хүсэлтээ гаргана гэдэг ойлголт. Үүний буруу ойлгож, тулган, олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалж, тайлбараа сонсохгүй гарч болохгүй.

-Өнгөрсөн хаврын чуулганы завсарлагааны үеэр УИХын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн гарын үсэг бүхий ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. Гэтэл хууль зөрчиж хуралдуулаагүй гэдэг асуудлыг сая тавьсан огцруулах шаардлагадаа дурдаж байна лээ. Тухайн үед ээлжит бус чуулган хуралдах хууль эрх зүйн орчин нь бий болчихсон байсан юм биш үү?

-Өнгөрсөн зуны долдугаар сард ээлжит бус чуулган зарлая, нийтийн сонсгол хийе гэж санал гаргасан. . Тэгэхээр аливаа зүйлийг хэтэрхий их улстөржүүлэхээ больё. Улс эх орон, хууль тогтоох дээд байгууллагынхаа үйл ажиллагааг хэвийн явуулж, шийдэх ёстой асуудлаа шийдэж, улс төржихөө болиоч гэж хэлмээр байна. Хуулийг хууль бусаар тайлбарлаж болохгүй гэдгийг сануулмаар байна. Ээлжит бус чуулганы тухайд 27.3-т чуулж болно гэж байгаа. УИХын гишүүдийн гуравны нэгийн шаардсанаар эсвэл УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно гэж байгаа. Энэ нь заавал чуулна гэсэн үг биш. Ээлжит бус чуулган чуулж болно, чуулахгүй байж болно гэсэн санаа юм. Тэгэхээр үүнийг мушгиж заавал чуулах ёстой хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Үндсэн хуулийн Цэц 26 гишүүн биш нотлох баримтаар 22 гишүүн саналаа өгсөн юм байна. Чуулж болно, болохгүй гэдэг сонголтын асуудал байна гэж үзэн хэрэг үүсгээгүй.

-Ер нь хуульч хүний хувьд УИХ-ын даргыг огцруулах өөр гарц, шийдлийг хэрхэн харж байгаа вэ?

-. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэж байна. Энэ бол УИХ-ын гишүүний хийдэг ажил биш. Хуулийн дагуу юу хийх боломжтой вэ гэхээр энэ дөрвөн гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн УИХ-ын даргыг огцруулах таван зүйлийг хууль санаачилж, зургаа болгож болно. УИХ-ын гишүүн хуулийн дагуу хууль санаачлах эрхтэй. Тиймээс энэ заалтыг зургаа болгож, олонхын саналаар УИХ-ын дарга үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэн бол огцруулж болно гэх мэтээр тусгаж болно. Үүний өмнө Ёс зүйн дэд хороогоор оруулж, ёс зүйн зөрчилтэй үндэслэлээр гэх мэт тодотгол хийж, огцруулах асуудлыг шийдэх боломжтой. Өнгөрсөн хугацаанд даргатай байна, байхгүй гэж олон ярилаа. УИХ-ын гишүүн юм бол хуулиа санаачлаад 10.2.6 гэдэг заалтыг өөрсдөө санаачлаад олонхийн саналаар шийддэг болчихвол УИХ-ын дарга ажлаа өгч болох юм. Түүнээс УИХ-ын гишүүд нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж болохгүй.

Б.Номин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.