“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр /2024.12.13/ Монголын Хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг арилжлаа.
БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр тус нүүрсийг арилжсан аж.
Арилжаанд нийт гурван худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 72.1 ам.доллароос эхлэн дуудаж, 72.6 ам.долларт хэлцэл хийгдсэн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны арванхоёрдугаар сарын 13-нийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.84 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25 сая тонн нүүрс борлуулаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.