Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 38 мянга болж өсдөг гэсэн судалгаа бий.
Өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн дугаартай 390.739 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Харин орон нутгийн дугаартай 355.141 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан байна. Ингэснээр өнгөрсөн IX сараас хойш Улаанбаатар хотоос гараагүй үлдсэн 35.598 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байгаа юм.
IX сард Улаанбаатар хот руу хотын болон орон нутгийн дугаартай нийт 689.826 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол нийт 347.157 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 114.612 нь орон нутгийн дугаартай байна. Харин хотоос гарсан тээврийн хэрэгслийн 57.132 нь орон нутгийн дугаартай байна.
X сард Улаанбаатар хот руу нийт 557.762 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн, 564.426 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 101.992 нь орон нутгийн дугаартай байна.
XI сард Улаанбаатар хот руу нийт 633.650 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 634.554 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 121.630 нь орон нутгийн дугаартай байна.
12 сарын 13-ны байдлаар Улаанбаатар хот руу нийт 230.230 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 212.932 тээврийн хэрэгсэл гарсан байна. Улаанбаатар хот руу нэвтэрсэн тээврийн хэрэгслээс 52.505 нь орон нутгийн дугаартай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орон нутгын дугаарыг цэгцлээд УБ дугаартайг нь хаягаар нь хураах хэрэгтэй.тэгвэл түгжрэл жаахан багасна.мэддэг газар нь анхаараач
За Хотруу ороод өдөртөө буцаж гарсан машины араас 5хоногийн дараа мсж ирээд байх юм тэдэнд Уб луу нэвтэрсэн байна төлбөр тооцогдож эхэлсэн гэсэн. Тэр товчоо нь яаж бүртгээд байнаа
Ажилтай болоол гарахгүй нэг хэсэг нь бга ш дээ Яадгийнхотын дугаар 1.5саяаас дээш байхад Хөдөөний дугаар аваад явсан нь дээр байх