СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-13

🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Бейсен: Евразийн худалдааны гэрээнд нэгдэх нь Монголд ашиггүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 долоо хоногийн өмнө

Монгол Улс Евразийн худалдааны гэрээнд нэгдэх эсэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсенээс тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен: 

-Би бол дэмжихгүй байгаа. Урд нь Япон улстай хийсэн худалдааны гэрээгээр 90 хувь Японы талд ашигтай, 10 хувь манай улсад ашигтай байсан. Нийт 370 орчим хүнсний бараа бүтээгдэхүүн орж ирээд зөрүүлээд бид хүнсний бүтээгдэхүүн өгнө гэхээр манайхыг авахгүй шүү дээ.

Хоёрдугаарт, дөнгөж өндийсөн компаниуд байж байна. Тэдний үйл ажиллагааг хаачих байх гэж айж байна. Засгийн газар албан ёсоор оруулж ирж, УИХ-д танилцуулж таарна. Компаниуд олон арван тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ бүхэн алга болно. 

Хүнсний ногоо, тариалан эрхлэгчдийн хувьд гэхэд гаднаас хүнсний ногоо хямд ороод ирвэл бүтээгдэхүүн нь борлогдохгүй. Тиймээс нухацтай хандах ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.