Монгол Улс Евразийн худалдааны гэрээнд нэгдэх эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Сэтгэлийн хөөрлөөр бус, судлаачдын судалгаа тооцоог харах ёстой. Экспорт хийх гэж байгаа үйлдвэр, бизнес эрхлэгчдийнхээ саналыг сонсох хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Евразийн худалдааны гэрээнд нэгдэх нь бидэнд ашиггүй гэж үйлдвэр эрхлэгчид үзэж байгаа.
Эдийн засгийн хөгжлийн яам өөрсдийнхөө түвшинд ажлаа хийсэн юм байна. Энэ нь аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдэд таалагдахгүй байна. Дөнгөж хөл дээрээ тогтож буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саад болох юм байна. Нөгөө талдаа ОХУ нь дайнтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний хомстолд орсон. Иймд бараа бүтээгдэхүүн тасалдах худалдааны тогтворгүй харилцаанд орох эрсдэлтэй байна гэдэг байдлаар хандаж байна. Илүү судалгаатай авч үзэх ёстой гэж харж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.