СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-13

🔴LIVE: Л.Мөнхбаясгалан: Утааны хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг сөрөг хүчнээс даргалах ёстой

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

Утааны хяналтын сонсголын талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн байр суурийг сонслоо. Тэрбээр "Утааны хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг сөрөг хүчнээс даргалах ёстой" гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-70 гаруй мянган иргэн саналаа ирүүлсэн утааны болон төсвийн хяналтын сонсгол хийх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ-ын дарга даалгасан. Тэгэхээр одоо нийтийн ерөнхий сонсгол уу, эсвэл төсвийн хяналтын сонсгол хийх үү гэдгээ манай байнгын хороо шийдвэрлэнэ гэсэн үг. Би энэ байнгын хороонд ажилладаг. Энэ саналаа байнгын хорооны хурлын үеэр илэрхийлж санал хураалгах болно. Тиймээс олон нийтийн дэмжлэг хүсэж байна.

Ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж зүгээр нэг сонсгол хийгээд өнгөрдөггүй, хариуцлага тооцдог болгомоор байна. Бас утааны улмаас нас барсан 7000 гаруй иргэнийхээ амь насыг, одоо утаанд хордсоор байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн нөхөн төлбөрийн асуудлыг нэхэн гаргаж тавимаар байна. Та бүхнийг дэмжээсэй гэж хүсэж байна аа…

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

shulam jonhuurlahndee

Зөв шүү
4 сарын өмнө
116.206.83.106

Зөв шүү. Араас нь явж байсан сэтгүүлч нилээн гүнзгий орсон нь тодорхой. Энэ цуст бизнесийн цаана N1 р хүн, бизнесийн ертөнцийн N1р хөрөнгөтөн гэх мэт. Ард нь хэдэн их наядын ашиг эргэлдэж байгаа. Энэ том мөнгө, олон их наядын хохирол, олон мянган хүний эрүүл мэнд, амь нас яригдах асар том зохион байгуулалттай гэмт хэргийн сонсголыг жирийн нэг ядруухан гишүүн хийж чадахгүй. Гал усруу олон орж , заналхийлэл сүрдүүлэгт орж явсан Мөнхбаясгалан хийх нь зөв.

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

Боовон чихтийн тэжээвэр шулам жонкууруулах гэж байна.гол ньэзэн нь мөнгөний үнэр авчдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.