СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-13

🔴LIVE: А.Ариунзаяа: Евразийн худалдааны гэрээнд нэгдэх нь үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой зөрчилдөнө

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 долоо хоногийн өмнө

Монгол Улс Евразийн худалдааны гэрээнд нэгдэх эсэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа. 

УИХ дээр энэ асуудал орж ирээгүй байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагаас л мэдээлэл авч байна. Эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бүсийн интеграцад орох ёстой гэдгийг улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өчигдөр Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ хамтран үйлдвэр эрхлэгчидтэй уулзаж, санал солилцсон юм байна.

Аль аль талдаа давуу болон сул тал байна. Тал талаас нь харж ярилцах хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, хүнсний хараат бус байдлаа бий болгох хүрээнд Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” аяны санаачлан зохион байгуулж байна.

Нэг талдаа зээл олгож үйлдвэрлэгчдээ дэмжиж, нөгөө талдаа бизнес нь өргөжин тэлэх яг энэ үед нь гадаадаас татваргүй бараа оруулдаг байж болохгүй.

Евразийн худалдааны гэрээнд нэгдэх нь үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой зөрчилдөнө

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.