Евразийн худалдааны гэрээний талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын байр суурийг сонслоо. Тэрбээр "Энэ бол үндэсний үйлдвэрлэлийг хүнд цохилтод оруулах, нялс хүүхдийг том залуутай өрсөлдүүлж байгаатай адил" гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Хүнсний үйлдвэрлэлд хувьсгал хийе, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болъё гэж Монгол Улсын Ерөнхийлөгч "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийг санаачилж, Засгийн газар дэмжиж, УИХ баталж өгсөн. Энэ хөтөлбөрт зориулж жил бүр улсын төсөвт татаас тавьж өгдөг. Нэг гараараа ингэж дэмжчихээд, Евразийн худалдааны гэрээнд орох юм бол нөгөө гараараа унагаж байгаатай адил. Үндэсний үйлдвэрлэлүүд хүнсний том корпорациудтай өрсөлдөөд дийлэхгүй шүү дээ. Хөлд дөнгөж орж байгаа нялс хүүхдийг 18 нас хүрсэн залуутай өрсөлдүүлж байгаатай адил болно.
Манай улс эдэлж хэрэглэж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ 95 хувийг импортоор авч, дөнгөж таван хувийг нь гаргадаг. Ийм байхад Евразийн холбоонд элсэх боломжгүй. Магадгүй, үндэсний үйлдвэрлэл хөгжсөний дараа ярьж болох юм...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.