СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-13

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Монголбанкны тухай хуулийн 273 дугаар зүйлд заасны дагуу Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын зарыг толилуулъя. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид доор дурдсан мэдээлэл, танилцуулгаа Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бүрдүүлж ирүүлэх юм байна.

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

-Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай;

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкны эрх бүхий албан тушаалтан, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд, холбогдох этгээд биш;

-Банк, санхүүгийн салбарт ашиг сонирхлын зөрчилгүй. 

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг холбогдох QR кодыг уншуулж, эсхүл энд дарж татан авна уу.

ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ

Нэр дэвших тухай хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл Эдийн засгийн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар, цахимаар хүлээн авч байна.

Утас: 51-265150, 99175774, 95154730

Email: Uugantsetseg@parliament.mn, Shijirmunkh@parliament.mn 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.