СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-30

С.Цэнгүүн: УИХ-ын гишүүдийн 80 хувь нь эрчим хүчний реформ хийхийг дэмжсэн

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Эрчим хүчний үндэсний хорооноос эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "УИХ-ын 126 гишүүний 103 нь энэхүү эрчим хүчний реформыг хийхийг дэмжсэн. Тэдний зүгээс зөвхөн үнэ тарифын асуудалд дэмжин оролцож байгаа юм биш хөгжлийн суурь болсон энэхүү эрчим хүчний реформыг цогцоор нь хийлгэхийн тулд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Энэ ч үүднээс Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа сайд нар гүйцэтгэл сайтай, хурдтайгаар энэ шилжих процессыг хийгээсэй гэж хүсэж байна. Мөн УИХ дээр хийж байгаа хууль эрх зүйн орчны шинэчлэл дээр бид бүхэн иргэд болон хувийн бизнесүүдийн оролцоог нэмэгдүүлж, бүх нийтээрээ хамарсан том реформыг цогцоор нь хийж чадна гэж бодож байна. Энэ бол дан ганц эрчим хүчний асуудал биш Монгол Улсад байгаа бүх салбаруудад нөлөөтэй, агуулгаар нь харахад улсын тусгаар тогтнолтой холбоотой том зүйл юм" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.