СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна.

 

Энэ талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хийсэн хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, өгсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг хийж байна. Энэ удаагийн шалгалтаар ШТС-ын зай хэмжээ, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ШТС, хийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа авто тээврийн хэрэгслийг шалгалаа. Илэрсэн зөрчил, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж, Улсын онцгой комисс, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн. Нийтлэг илэрсэн зөрчлийн хувьд ШТС, автомашин хийгээр цэнэглэх станцын агуулахуудын зай хэмжээг эдэлбэр газраас 25 метрийн зайд байлгахаар холбогдох норм, дүрмүүдэд тодорхой заасан байдаг. Гэвч норм, дүрмийг биелүүлэхгүй, зөрчил давтагдсаар байгаа нь эрсдэлд хүргэж болзошгүй. Тухайлбал, . Уг зөрчлийг холбогдох зөвшөөрөл өгч буй байгууллагуудад хүргүүлж, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.

 

Шалгалтын хүрээнд шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаанаас үүдэн зарим норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Иргэдийн болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох норм, дүрмээ баримтлахыг албаны хүмүүс анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.