УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн баталлаа.
Хуулийн төслийн эцсийн найруулгад дурдсанаар "Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль / Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор гэж өөрчлөх" хэмээн заасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.