Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмийн дагуу аудит шалгалтад амжилттай шалгуулж, тэнцжээ.
Ийнхүү АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч болсноор МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж, АНУ-ын зах зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.