СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-11

🔴Ж.Энхбаяр: Дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах нь манай яамны үүрэг

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

Дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үүрэг гэж салбарын сайд хэлж байна. 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Бидний ард түмнээ эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилт амжилттай хэрэгжиж байгаа. Дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа энэ бүтээгдэхүүнийхээ зах зээлийг хамгаалах нь манай яамны үүрэг. Нийтдээ 30-40 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа.  

Евразийн эдийн засгийн холбооны гэрээ хэлэлцээр үргэлжилж байна. Энэ нь ноос ноолуур, арьс шир гээд бусад салбарт таатай нөлөө үзүүлнэ. Нэр төрөл бүр дээр хэлэлцээр хийж байж шийдэл гаргана.

Монгол Улсын гадаад бодлого, баримталж буй зарчим байгаа. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад орохгүй. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоонд орохгүй. Зөвхөн хоёр талын хэлэлцээрт орно. Түр, туршилтын гэрээг хийнэ. Үүний үр дүнг харж байж дараагийн асуудал яригдана. Маш бодолтой, бодлоготой энэ асуудалд хандаж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.