СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-12-11

🔴LIVE: ЭМЯ: Тандалтын 223 сорьц авсны 11-ээс нь “Ковид19” халдвар илэрсэн

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй агаарын бохирдол, угаарын асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: 

-Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өндөр байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 47.1 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногийн өвчлөлттэй харьцуулахад 8.5 хувиар ихэссэн байгаа юм. Энэ жил нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрт эхлүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Томуугийн вакцинжуулалтад есдүгээр сараас эхэлж, эрсдэлт бүлгийн хүн амаа хамруулсан. Хэдийгээр тийм боловч Улаанбаатар хотод нийт зорилтод бүлгийн 90.4 хувь нь томуугийн вакцинжуулалтад хамрагдсан.

Арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өсдөг. Тиймээс одоо ч вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

Халдварт өвчин судлалын вирус судлалын лаборатори арванхоёрдугаар сарын 5-ны өдөр 223 сорьцод шинжилгээ хийсэн. Ингэхэд Харин томуугийн А хүрээний H1N1 вирус 12 тохиолдол буюу 5.3 хувьд нь илэрсэн.

Ард иргэдийн зүгээс SARS-CoV-2 вирусээр үүсгэгддэг “Ковид19” халдвар тархаад байгаа юм биш үү гэж асуудаг. Тэгэхээр илүү анхаарал татаж байгаа нь 48 сорьц буюу 21.5 хувьд илэрсэн амьсгалын замын синцитиал вирусийн тархалт байна.

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна. Амьсгалын замын зочмог халдвартай 109 бага насны хүүхдэд нарийвчилсан шинжилгээ хийж үзсэн. Нийт 15 төрлийн томуу, томуу төст өвчний үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр 67 сорьц буюу 64.4 хувь нь ямар нэгэн өвчний үүсгэгч илэрсэн. Илэрсэн вирус дотор 30 нь буюу 45 хувь нь амьсгалын замын синцитиал вирусын халдвар байна. Харин эерэг тохиолдлын 18 хувь нь улирлын томуугийн А хүрээний H1N1 вирус байгаа юм. Харин 18 буюу 27 хувь нь вирусын хавсарсан халдвар байна. 

Томуугийн өвчлөл, ханиадны үндсэн шалтгаан нь утаа, агаарын бохирдолтой холбоотой. Гэр хорооллын айлуудын яндангийн утаа, үйлдвэр, аж ахуй нэгжийн яндангийн утаа агаарын бохирдлыг үндсэн шалтгаан болдог. Нөгөөтээгүүр автомашины яндангийн утаа багагүй хувийг эзэлж байна. Нийт автомашины 75 хувь нь 10 жилээс дээш насжилттай байна. Насжилт өндөр байхын хэрээр яндангийн угаар нь агаарыг их бохирдуулдаг. Агаарын бохирдол өндөр байгаа энэ үед амны хаалт зүүх нь эрсдлээс хамгаална. Иргэдийг амны хаалт зүүхийг уриалж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.