“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний тээвэр өнөөдөр эхэллээ.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар борлуулсан. Баяжуулсан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өнөөдөр эхлүүлжээ.
Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10.0 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баяжуулсан гэх үү? Угаасан гэх үү? би сайн мэдэхгүй л дээ... гэхдээ минийхээр бол угаасан гэх байсан байх....
Үнэн, тийм. Дагалдах хог шорооноос нь л салгасанаа баяжуулсан гэсэн оновчтой бус үгээр нэрлээд бгаа юм.
Баяр хүргэе Их үйлсийн гарааг эхлүүлжээ.Амжилт бүтээл нь ундарч эх орны санхүү тэрбум ,тэрбумаар арвижих болтугай
Яамай даа . Нэг ч гэсэн нутагтаа боловсруулах болсон нь
Сайн хэрэг.Юм хийж байгаа та нартаа болон төрийн удирдлагууддаа баярлалаа.Нэгч гэсэн сайн мэдээ байна