Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамт олон Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж, яамны албан хаагчдадаа сургалт нөлөөллийн ажил зохион байгуулжээ.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, эрүүл, аюулгүй орчин, нийгмийг бүтээхэд Монголын Улсын барилга, хот байгуулалтын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, нийт иргэдийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Монгол улсаас энэ жилийг “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-шалтаг бүү тооч” нэрийн дор уг аяныг зохион байгуулж байгаа.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны хооронд зохион байгуулагддаг.
1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орон нэгдэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхийн нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.