СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-12-09

Монгол Улс дэлхийд ураны нөөцөөр аравт ордог Зөөвч-Овоо ордоосоо удахгүй 51 хувийн ашгаа хүртэж эхэлнэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газар Францын Засгийн газартай хэлэлцээр хийж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны төсөл хэрэгжүүлнэ. Тус төслийг хоёр улсын хамтарсан компани болох “Бадрах Энержи” компани гүйцэтгэнэ. Энэ ондоо багтаан хөрөнгө оруулалтын гэрээг эцсийн байдлаар үзэглэж, УИХ-аар хэлэлцүүлснээр 2028 оны эцэст үйлдвэр ашиглалтад орох боломж бүрдэх юм.  

Дундговь аймгийн Улаанбадрах сумаас илрүүлсэн Зөөвч-Овоо ураны орд нь дэлхийн арван том ордын нэг юм. 

“Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани. Олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг юм.

Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж эхэлсэн. Уран нүүрс шиг агаарын бохирдол үүсгэхгүйгээр цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтэд ураны хэрэгцээ ч цаашдаа өсөн нэмэгдэх юм.

Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн бус хар нунтаг бүхий ураны исэл үйлдвэрлэх юм.

“Бадрах энержи” компани нь тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд 1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлдэг. Орон нутгийн хөгжлийн төслүүдэд 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. гэж тооцооллыг гаргаад байгаа юм. 

МОНГОЛ-ФРАНЦЫН ХАМТАРСАН ЗӨӨВЧ-ОВОО ТӨСӨЛ

“Бадрах энержи” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Ганхуяг:   

-“Бадрах энержи” Зөөвч-Овоо орд байгаль орчинд ээлтэй цооногийн байгууламжаар олборлолтоо явуулдаг.  Туршилтын 1.8 сарын хугацаанд 10.4 уран гарган авсан. Цооногийн гүн нь тухайн ураны хүдрийн бүсээсээ шалтгаалдаг. Газрын гүний 140-200 метрийн хооронд байдаг. Газрын гүнд тархалт явагдаж элсэн чулуунд наалдсан ураныг шингэн хэлбэрт шилжүүлдэг. Ингээд үйлдвэрлэлийн түвшинд ураныг салгаж авдаг.

Цаашдын том төсөл ч энэ технологиор явагдана. Хөрс хуулалтын ажил явагдахгүй.

УРАН ҮНЭХЭЭР ХҮН БАЙГАЛЬ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ЮУ?

 “Бадрах Энержи” ХХК-ийн Байгаль орчин, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргал: 

-Манай компанийн зүгээс агаар, ус, хөрс, ургамалд тогтмол судалгаа хийдэг. 2016, 2018 онд малын эрүүл мэндийн судалгаа хийж байсан. 2023 онд гурван сумын малын эрүүл мэндийн харьцуулсан судалгаа хийсэн

Улаанбадрах, Айраг, Хөвсгөл сумын 30 айлыг сонгож, малын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Судалгааны дүнгээр манай үйл ажиллагаанаас үүдэж малчны ундны худаг бохирдсон гэж тогтоогдоогүй.

Тус судалгааг 2023 онд дахин хийж улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байна гэж дүгнэсэн.

 БИД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХ УУ?

 “Бадрах Энержи” ХХК-ийн мэргэжилтэн Б.Батманлай:

-Бид үйлдвэрлэлийн туршилтаар гаргаж ирсэн бүтээгдэхүүнийг байгалийн уран гэж нэрлэнэ. Байгалийн ураныг цөмийн цахилгаан станц, цөмийн эрчим хүчид шууд хэрэглэгддэггүй. 2-3 дахин боловсруулалт хийж байж уран 235-ыг байгалийн уранаас баяжуулах аргаар ялгасны дараагаар цөмийн цахилгаан станцын түлш болж хувирдаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хэдэн жилийн дараа яахаа мэдэхээ байчих байхдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.