СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-10-30

С.Цэнгүүн: Эрчим хүчний реформ бүх шатанд дэмжигдэн урагшилж буйг мэдэгдэхэд таатай байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Эрчим хүчний үндэсний хорооноос салбарын реформ, үнэ тарифын асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ "Эрчим хүчний реформ бүх шатанд дэмжигдэж, энэ ажил маань урагшлах болсныг дуулгахад таатай байна. УИХ-ын 126 гишүүнээс өнөөдрийн байдлаар 103 нь дэмжин гарын үсэг зурж, бүлэгт нэгдсэн.

Энэ нь манай парламентын 80 хувьтай тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь маш том дэмжлэг гэдгийг харуулж байна. УИХ-ын гишүүд энэ бүлэгт нэгдсэнээр юуг илэрхийлж байна вэ гэхээр эрчим хүчний реформ явагдаж, суурь салбар нь хөгжиж байж Монгол Улсын хөгжлийн бодлого тодорхойлогдоно гэдгийг илэрхийлж байгаа юм" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.