СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-30

Т.Доржханд: 2024-2028 онд эрчим хүчний хараат бус тусгаар улс болох зорилт тавьж байгаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Өнөөдрийн /2024.10.30/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хамтарсан Засгийн газрын хамгийн эхний ажил эрчим хүчний реформ байх юм байна. Монгол Улс өөрөө эрчим хүчний орон юм байна. Дэлхийн 200 улсаас газар доорх эрчим хүчний нөөцөөрөө эхний тавд орж байна. Газар дээрх эрчим хүчний нөөцөөр дэлхийд хоёрт орж байна. Энэ бол олон улсын судалгаа.Өндөрлөг тул салхи нь хүчтэй, нар нь хурц. Үүгээрээ асар их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх өгөгдөлтэй улс юм байна.

Гэтэл өнөөдрийн байдлаар эрчим хүчний дутагдалтай явж байна. Сүүлийн 40 жил эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдаагүй. Нөгөө талаар дэлхийн улс орнууд ногоон эрчим хүчийг санхүүжүүлнэ гэдэг шийдвэрийг 2014 оноос хойш гаргаж байгаа.

Нүүрснээс цахилгаан гаргадаг станцуудад санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарсан. 20, 30 жилийн талцал маргаан, хийрхсэн популизмаас үүдэн бид том төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй нь үнэн. Үүн дээрээ дүгнэлт хийе. Томоохон төслүүдээ хэрэгжүүлье. Монголдоо сайхан амьдрах залуучуудын боломжийг бид эдийн засгийн өсөлтөөр л бий болгоно.

Гэтэл эдийн засгийн өсөлтөө тэлэх гэхээр хамгийн том хязгаарлалт нь эрчим хүчний салбар болчхоод байна.

Засгийн газраас 14 мега төсөл танилцуулсан. Үүний наймд нь 600мвт-ын цахилгаан эрчим хүч шаардлагатай болж байх жишээтэй. 150 мянган өрхийг орон суужуулах хөтөлбөрөө зоригтой зарлаж байгаа ч, цахилгааны асуудал шийдэлгүй байгаа.

Засгийн газар "Эрчим хүчнийхээ реформыг эхлээд хийе" гэдэг сонголтоо гаргасан. Иргэдэд буруу мэдээлэл зориудаар түгээж байгааг зогсоох ёстой. Зөвхөн үнэ тарифын нэмэгдэл биш.

  • Хүрэн эрчим хүчнээс ногоон эрчим хүч рүү шилжих
  • Төрийн монопол болчихсон салбарыг хувийн сектор руу шилжүүлэх
  • Төвлөрсөн системийг тархмал эх үүсвэр лүү шилжүүлэн задлах
  • Эрчим хүчний технологийн шинэчлэл хийх

Эдгээр нь цогцоороо эрчим хүчний реформ болох юм. Энэ реформ богино, дунд, урт хугацаанд үргэлжлэх ёстой. Урт хугацаандаа эрчим хүч экспортлогч орон болох. Монгол Улс бол энергийн орон гэдэг өгөгдөл дээрээ үндэслэн уул уурхайгаас хараат байдлаа задлах юм. Эрчим хүч экспортолж орлого олох боломжтой улс юм гэдэг урт хугацааны стратегийг харж байна. Дунд хугацаандаа буюу 2024-2028 онд эрчим хүчний хараат бус тусгаар системтэй улс болно гэдэг зорилт тавьж байгаа.

Манай улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолж байна. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 10 хувиар өсөж байна" хэмээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.