СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-09

Сэрэмжлүүлэг: Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор угаартсан иргэдийн тоо нэмэгджээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Угаартсан хүн байна гэх” дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, угаарын хийн хордлогод орсон иргэдийг Эклогийн цагдаагийн албанаас эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад туслалцаа үзүүлэн ажилласан байна. Үүнээс үзвэл хүйтний эрч чангарсантай холбоотойгоор энэ төрлийн дуудлага мэдээлэл ихсэх хандлагатай байна.
Угаарын хий гэж зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш үед СО2-ын оронд үүсдэг СО. Энэ бол угаарын хий буюу өнгөгүй, үнэргүй, үхлийн аюултай хорт хий юм.
Хэрхэн сэргийлж болох вэ?
-Зуухны агаарын эргэлтээ сайн байлгах;
-Яндангийн таталт, сойлтоо нээлттэй байлгах;
-Зуухны хүхээгийн хаалтыг багасгахгүй байх;
-Зуухандаа нүүрс их хийхгүй байх;
-Нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад дахин нүүрс нэмж хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.