СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-10-10

“MinePro” үзэсгэлэнд оролцож буй “Саусгоби сэндс” ХХК-ийн асраар Ерөнхий сайд зочлов

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

Жил бүр зохион байгуулагддаг “MinePro” үзэсгэлэн экспо 2024.10.02-05-ны өдрүүдэд Налайх дүүрэгт гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Дэлхийн эрдэс баялгийн салбарын шинэ хандлагууд болох эрчим хүчний ногоон шилжилт, чухал ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ болон манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан “MinePro” үзэсгэлэн экспогоор өргөжүүлэн зохион байгуулж буйгаараа өмнөх жилүүдээс онцлог юм.

Тус экспод оролцож буй Саусгоби сэндс компанийн асраар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, БНХАУ-ын элчин сайд Шен Минжуан нар зочиллоо.

Уг арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэн ажилласан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн хамт олонд ажлын амжилт хүсье хэмээн “Саусгоби сэндс” ХХК-иас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.