СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-09

🔴LIVE: Т.Аубакир: Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдвэл хүнсний үйлдвэрүүд эхлээд хаалгаа барина

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

Манай улс Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдвэл хүнсний үйлдвэрүүд эхлээд хаалгаа барина. Том үйлдвэрлэгч улс жижиг улсуудыг эдийн засгийн хувьд залгидаг. Хүнсний хангамжийн асуудал бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Үүнд маш болгоомжтой хандах ёстой гэж УИХ-ын гишүүн Т.Аубакир хэлж байна.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-ОХУ, Монгол Улс хоёрын Засгийн газрын хооронд Евразийн эдийн засгийн чөлөөт хэлэлцээрт нэгдэх тухай асуудал идэвхтэй яригдаж байна. Миний хувьд үүнд бид маш болгоомжтой хандах ёстой гэж бодож байна. Цөөн хэдхэн үйлдвэрийнхээ амыг барих вий гэдэг болгоомжлол байна.

Энэ хэлэлцээр хэрэгжсэнээр хамгийн түрүүнд хөдөө аж ахуйн салбар нурж унах эрсдэлтэй. Бид Атрын гуравдугаар аян, Хүнсний хувьсгалын ачаар хүнсний ногоогоо дотоодоосоо 100 хувь хангадаг боллоо. Улаан буудайгаа мөн хангаж чадсан. Бид хүнснийхээ 97 хувийг гаднаас авч иддэг. Тус асуудлыг ерөнхий сайд бүлгийн хуралдаанд танилцуулах байх.Тус гэрээ хэлэлцээрийг хийхдээ аль аль бараа бүтээгдэхүүнийг оруулах, алийг нь оруулж болохгүй гэдгээ маш хашир хандах ёстой.

Дотоодын гурилын үйлдвэрүүдэд татан унагаах эрсдэлтэй гэж харж байна. Хэт хямд үнээр оруулж ирж байгаа импортын гурилтай дотоодын аж ахуй нэгжүүд маань өрсөлдөх боломжгүй. Ингээд хэлэхээр бидний шүүмжилж эхлэх байх. Гэхдээ бид 2-3 жил хямд гурил хэрэглэж магадгүй. Үргэлж бидэнд хямдаар өгөхгүй.

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.