Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн анги, салбар нэгжид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг гардуулан өгчээ.
Тухайлбал,
Эдгээр автомашин нь сүүлийн үеийн дэвшилтэт техник бүхий иж бүрэн тоноглогдсон, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, түүнээс үүдэх гарах хохирлыг бууруулах давуу талтай юм.
Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж, төсвийн хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлогыг барьж байна. Энэ хүрээнд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх зорилт тавьж, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг нарийвчлан тооцож, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буй.
Өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг үе шаттай нэмэгдүүлж байна
Цаашид 2028 оныг хүртэл хугацаанд
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.