СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Энхбаяр: Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд орохгүй

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

Манай улс Евразийн эдийн засгийн холбоонд орохоор болсон гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас тодрууллаа. Тэрээр "Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд орохгүй. Харин хоёр талын худалдааны түр хэлэлцээр хийгээд 2-3 жилийн хугацаанд барааг харилцан нэвтрүүлээд үзье гэж байгаа. Туршилтын гэрээг хийнэ. Дараагийн хэлэлцээр ОХУ-д үргэлжилнэ" гэж хэллээ. 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Нийт 375 төрлийн бүтээгдэхүүн нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр экспортод гаргах бололцооны асуудал яригдаж байна. Евразийн эдийн засгийн холбоог бүрдүүлж байгаа орнуудын мөн ижил 375 нэр төрлийн бүтээгдэхүүн манай улсад хөнгөлөлттэйгөөр нэвтэрнэ. 19 нэр төрлийн 30 гаруй 54 багц барааг бид дотооддоо үйлдвэрлэх нь улс орны аюулгүй байдлын асуудал. Ингэж чадаж байвал бид ямар ч үед монгол хүний хүнсний хэрэгцээ хангагдана.

Гэхдээ Яамны зүгээс улсаас хөрөнгө гарган, бодлого болгон хэрэгжүүлж байгаа Хүнсний хувьсгал зорилтын 19 бараа бүтээгдэхүүн энэ гэрээнээс ангид авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, улаан буудай, малын тэжээл, гурил, сүү сүүн бүтээгдэхүүн, нэр бүхий хүнсний ногоо, өндөг гэх зэрэг үүнд багтана. Манай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл цөөн тооны эцсийн бүтээгдэхүүн болгож чадаж байгаа. . Харин хоёр талын худалдааны түр хэлэлцээр хийгээд 2-3 жилийн хугацаанд барааг харилцан нэвтрүүлээд үзье гэж байгаа. 

Монгол улсын гаалийн татвар нь 5 хувь, 5 хувийн эрсдэлийн асуудал манай аж ахуй нэгжүүд дээр бууна. Харин Евразийн эдийн засгийн холбоо 15-50 хувийн босго тавьдаг. Тэр босго манайд тэглэгдсэн нөхцөлд давуу тал бидэнд бий болно. Евразийн эдийн засгийн холбоонд манай арьс ширний бүтээгдэхүүн, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнд экспортын том боломж байгаа гэж харж байна. Харин эсрэгээрээ . Тэгэхээр бид дотоодын аж ахуй нэгжээ татварын бодлогоор зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. Ингэж байж тэр том үйлдвэрлэлийн бүс рүү өрсөлдөөнд орно. Ийм асуудлуудаар хэлэлцээрүүд явагдаж байна. Дараагийн хэлэлцээр ОХУ-д үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.