СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-09

🔴Ч.Лодойсамбуу: Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдвэл үндэсний үйлдвэрүүд дампуурна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт энэ арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нэгдэх гэж буй. Ингэснээр 375 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх нөхцөл бүрдэнэ. Манай Улсын ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж зарим албаны хүмүүс үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-Монголын төр энэ парламентаас эхлээд бизнесүүдээ татан унагадаг, үйлдвэрлэлээ сөнөөдөг нүүрээ хуулж авах хэрэгтэй. Нэг талдаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих том том бодлогууд явуулдаг. Нөгөө гараараа татан унагах ажлыг хийж, хоёр нүүртэй явж ирсэн.

Өндөгний дотоодын хэрэгцээний 5-10 хувийг дотоодын үйлдвэрүүд хангадаг байсан. Тэр үед хүнсээ өөрсдөө хийж хэрэглэх бодлого төр баримталж, хойноос 5 хувийн татвартай орж ирдэг байсныг 15 хувь болгож нэмэгдүүлсэн. Улмаар шувууны фермийн бизнес эрхлэгчид үйлдвэрлэл рүү хөрөнгө зоригтойгоор хийж эхэлсэн. Үүний үр дүнд дотоодын нийт хэрэгцээний 65 хувийг өөрсдөө хангаж байна. Яг үүнтэй адил шингэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл сайжирч байна. Өнөөдөр бид буух эзэн буцах хаягтай үйлдвэрүүдээсээ хүнсээ хэрэглэж байна.

.

Сайн талаас нь авч үзвэл малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ. Нөгөө талаасаа өнөөдрийг хүртэл өндийсөн хүнсний үйлдвэрлэлээ сөхрөөвөл арай өндөр төлбөртэй шийдвэр болно.

Хуулиараа олон талт гэрээ хэлэлцлийг хийхээс өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор оруулж зөвшилцөх ёстой.

Хоёр талаасаа харилцан татварын хөнгөлөлтэйгөөр нийлүүлэх 375 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Манайд яг 375 нэр төрлийн гадаадын зах зээл рүү гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэл байгаа юу. Гадаадаас 375 төрлийн бүтээгдэхүүн ороод ирнэ. Тэгэхээр бид дотроо өөрсдөө хийж чаддаг хүнсний бүх үйлдвэрлэл алдагдана гэсэн үг. Шатахуунтай ижил өргөн хэрэглээ дээрээ хараат болно.

. Тэгэхээр бид 5 хувь дээр ийм юм яриад хэрэггүй. Тусдаа бие даасан айл юм бол өөрсдийн саналыг хэлж чаддаг байх хэрэгтэй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.