СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-09

🔴Хяналт, Үнэлгээний Үндэсний хороо ирэх жилийн хяналт шалгалтын үндсэн төлөвлөгөөгөө баталлаа

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

Хяналт, Үнэлгээний Үндэсний хорооны анхдугаар хуралдааны талаар Хяналт хэрэгжүүлэх газраас мэдээлэл хийв. 

Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Н.Лхагвадорж: 

-Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дүрэмд заасны дагуу улирал тутамд албан ёсоор хуралдаж, ээлжит жилийн салбарын хяналт шалгалтын үндсэн төлөвлөгөөг батлах дүрэмтэй байдаг. Дүрмийн дагуу Хяналт үнэлгээний үндэсний хороо арваннэгдүгээр сарын 29-ний өдөр анхдугаар хурлаа хуралдуулж, 2025 оны хяналт шалгалтын чиглэлийн үндсэн төлөвлөгөөгөө баталлаа.

2023-2024 оны хугацаанд нийтдээ 50443 объектод хяналт шалгалт хийсэн. Ирэх жил нийтдээ 13847 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 7499 ААН байгууллагад хяналт шалгалт хийгдэнэ. Эдгээр байгууллагын 1039 дээр хоёр буюу түүнээс дээш хяналт шалгалт хийгдэхээр байна. Хяналт, үнэлгээний үндэсний хороо анхдугаар хурлаараа гурван үндсэн асуудлыг тогтоол хэлбэрээр гаргасан байгаа.
Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дэгээ баталсан. Дэгээ баталснаар улирал тутам албан ёсны ээлжит хурлаа хийнэ. 2025 онд үндсэн чиг үүргийн хүрээний салбарын хяналт шалгалтын ажлын хэсгийг газар нэгжүүдийн хүрээнд байгуулж ажиллана. Салбарын хяналт шалгалтын давхардлыг арилгаж, уялдаа холбоог хангах ажлууд ирэх жилд хийгдэнэ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.