СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг арилгуулж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Өнгөрсөн сард нийслэлийн Хяналт, шалгалтын газраас иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулж буй “Мөнх ариун булаг” ХХК-ийг орц, гарц хааж, дулаан, цахилгааны шугам эвдсэн гэх асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн билээ.

 

Шаардлагын гүйцэтгэлийн явцыг НХШГ-аас дахин шалгаж буй талаар НХШГ-ын дарга С.Энхбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Энэхүү зөрчилтэй барилгын дунд үйл ажиллагаа явуулж буй 24 дүгээр цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдийн эцэг эхийн гомдлын дагуу бид өмнө нь шалгалт хийсэн. Тухайн үед нийслэлийн улсын ахлах байцаагчийн 13 албан шаардлагыг өгсөн бөгөөд одоогоор албан шаардлагын биелэлтийг шалгахад 70 гаруй хувьтай байна. Цэцэрлэгийн цонх болон харагдах байдлыг хааж байрлуулсан краныг буулгаж, зарим хэсгийн эмх замбараагүй байдлыг цэгцэлсэн байна. Харин одоо нэн түрүүнд цэцэрлэгийн хүүхдүүдийн зорчих орц, гарцуудыг нээх шаардлагатай. Шалгалтын дагуу өгсөн үүрэг даалгавар бүрэн биелээгүй байгаа учир тус компанид өгсөн улсын байцаагчийн албан шаардлагыг нийслэлийн Стандартын газар болон нийслэлийн Орон сууцны бодлогын газарт дахин хүргүүлнэ” гэв.

 

Мөн аравдугаар сард “Карлсбэрг” ХХК-иас ирсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийхэд “Мөнх ариун булаг” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцдаа эрчим хүчний доголдол үүсгэсэн байсныг тогтоосон. Тус компанийн үүсгэсэн зөрчилд таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсэн ажлын хэрэгжилт 80 хувьтай байна.

 

“Мөнх ариун булаг” ХХК-ийн зүгээс “Цэцэрлэгийн орц, гарцыг шийдэх ажил явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй” гэсэн тайлбар өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Цэцэрлэгийн хойно байдаг 43р байрныхан үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байгаа шүү Бүтэн сараар нь халуун усыг нь хаана, машины замыг хаана явганаар гэртээ орж чадахгүй болсон ч дээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Байр болон арц гарц хаах, бүтээн байгуулалт нэрээр эмх замараагүй байдал үүсгэнэ өвөл зунгүй үйл ажилгаа хийхийн шөнө хүртэл дуу чимээ ихтэй орчин нөхцөл хүн амьдархад бэрх болгож бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.