СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-12-09

Ч.Номин: “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хассан

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

2025 оны Монгол Улсын төсөвт Хүүхдийн “Соёлын ваучер”-т олгох 18,3 тэрбум төгрөг суугаагүй талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин тайлбар хийжээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: 

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үйл явдалд хариулт өгөхийг хүслээ.

“Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж, хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ын 2024.12.06 өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.

Засгийн газрын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын.

Мөн хүүхдэд зориулсан “Соёлын ваучер”-ийн төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсаж байна.

Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер" гэж юу вэ?

“Соёлын ваучер” нь Монгол Улсын хэмжээнд 16-18 насны нийт 183,259 хүүхэд, залууст өөрийн авьяас, чадварыг нээж олох, мэргэжил сонголт, ирээдүйгээ зөв тодорхойлох оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн болж хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр юм. Мөн Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд түүх, танин мэдэхүй, соёл, урлаг, спорт, боловсрол, хүүхэд хөгжил зэрэг 120 гаруй нэр төрлийн сургалт, үйлчилгээ явуулдаг 2600 гаруй аж ахуй нэгж, тэдгээрт ажиллаж байгаа 20,000 гаруй иргэд, тэдгээрийн гэр бүлд шууд утгаараа бодит дэмжлэг болох, соёл спортын салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төсөл байсныг онцлон хэлмээр байна.

Дахин хэлэхэд 2025 оны Монгол Улсын төсөвт Хүүхдийн “Соёлын ваучер”-т олгох 18,3 тэрбум төгрөг суугаагүй болохыг дахин мэдэгдье гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.