СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-09

Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж бөгөөд Ерөнхий сайд Салман Бин Хамад Бин Иса Аль-Халифатай уулзаж, Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд булангийн орнууд, тэр дундаа өвөрмөц соёл, түүхтэй Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 онд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, эрх зүйн 14 реформыг хийх зорилт тавьсан. Энэ хүрээндуул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хот байгуулалт зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлов.

Мөн хоёр орны гэдэгт талууд санал нэгджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.