"Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIII хороонд настай хүн нүхэн жорлонд унасан, гаргаж чадахгүй байна" гэсэн дуудлагыг дүүргийн Цагдаагийн II хэлтсээс энэ сарын 9-ний өдрийн 03:21 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус хаягт түр оршин суугч иргэн 58 настай, эрэгтэй М гурван метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.