СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-07

2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгогдож байгаа тэтгэвэр, тэтгэмж, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ахмадуудтай санал солилцлоо.

2021 онд манай улсын нийт хүн амын 9.7 хувь нь ахмадууд байсан бол 2030 онд 11.9 хувь болж өсөж, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан.

Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр болон цэргийн тэтгэвэр авч байгаа 422.0 мянга, нийгмийн халамжийн сангаас 7.0 мянган хүн тэтгэвэр авч байна.

Тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх эрхзүйн зохицуулалттай болж, .

Энэ хууль хэрэгжсэнээр ахмад настны эдийн засгийн идэвхийг нь хадгалах, эрүүл мэндийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээг сайжруулж, ахмадуудын мэргэжил, туршлага, ур чадварт нь түшиглэж залуу үеийг сургах, хамтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.