СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгав

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 долоо хоногийн өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр, өнөөдөр хоёр өдрийн тцрш хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалан, НПГ-ын хяналтын прокурор, хоёр шүүгдэгч, тэдний өмгөөлөгч Д.Баатарсайхан, Б.Зулбаяр, С.Оюунчимэг нарыг оролцуулан гэм буруутай, эсэхийг нь дэнсэлсэн юм. Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, 2022 оны нэгдүгээр сарын 5-нд албадан саатуулж байв.

Д.Нямхүү хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутгагдсан билээ. Тодруулбал, зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан. Тус аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон эд байсан. БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” гэдэг компани Монголд оруулж ирсэн уг тоног төхөөрөмжийг 2020 онд ДУБ гэх аж ахуйн нэгжтэй 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан тухайн аж ахуйн нэгжийн удирдлагад давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар тооцсоныг бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ.

Уг нь Д.Нямхүүд холбогдох хэргийг 2023 онд шалгаж дуусаад дээрх шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай хэмээн буцааснаар ийнхүү дахин хэлэлцсэн юм.

Энэ шүүх хуралд гэрчээр Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Санхүүгийн албаны дарга Г.Хунзаяа болон Д.Бямбасүрэн, Ч.Хүрэлбаатар гэсэн таван хүнийг гэрчээр оролцуулахаар дуудсан байв. Гэвч зарим гэрч шүүх хуралд ирээгүй бөгөөд улсын яллагчийн зүгээс тэднийг заавал оролцуулах санал гаргасан ч шүүгч хавтаст хэрэгт байгаа мэдүүлгийнх нь хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн аж. Ингэснээр Ч.Хүрэлбаатар, Г.Хунзаяа гэсэн гэрчүүдийг оролцуулан шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Шүүх өнөөдөр гэм буруутай, эсэхийг дэнслэх хэлэлцүүлгийг дуусгаад, шийдвэрээ гаргахаар завсарласан. Хэсэг хугацааны дараа шүүгч М.Отгонбаатар шийдвэрээ танилцуулж, Д.Нямхүү, Д.Бархүү нарыг цагаатгах тогтоол гаргалаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нямаүү биш Мөнхсайханы найзуудын л шахаа байна ш тэ

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Болж дээ хөөрхий. Ковидын үеэр нойр хоолгүй зүтгэж байсныг бодохоор өрөвдмөөр...Ий юм хийсэн гэхээр жигшмээр...Гэхдээ яах вэ хөөрхий цагаатгасан нь яамай даа

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Маш зөв шийдвэр гарчээ! Хүний төлөө явсан хүн

зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

хүнийг ингэж зовоож гүтгэж сэтгэл санаагаар нь тоглож доромжилж болдог юм байхдаа. ковидын үеэр сайн сэтгэлээсээ ажилласан. тэр үед ард иргэд талархаад бичээд байсан шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.