СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-12-06

🔴LIVE: Ч.Амарбаатар: Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэхийг МҮХАҮТ-аас эсэргүүцсэн ч ямар ч шаанс байхгүй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт энэ арванхоёрдугаар сардаа багтаж нэгдэх гэж буй. Ингэснээр тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх нөхцөл бүрдэнэ. Улмаар манай улсын ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай гэж зарим албаны хүмүүс үзэж байна. Уг асуудлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, ажлын хэсэг гаргажээ.

"Барс" группийн Ерөнхийлөгч Ч.Амарбаатар: 

-2010 онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын үеэс чөлөөт худалдааны асуудал яригдаж эхэлсэн. Бид ОХУ руу бараагаа нийлүүлэх гэсэн ч татвар өндөр учир боломжгүй байсан. Квотгүй нөхцөл ОХУ-д тавихад чөлөөт худалдааны гишүүн орон болох нөхцөл тавьсан ч манай улс зөвшөөрөөгүй. Евразийн чөлөөт худалдааны гишүүн болохгүйгээр гаалийн нөхцөлд нь ороод хөгжиж байгаа орнууд байна. Вьетнам Улсын хөгжил өндөр түвшинд хүрсэн. Гэхдээ Вьетнам үйлдвэрлэгч орон. Харин манай улс үйлдвэрлэгч орон биш. Орос-Монголын хооронд 2 тэрбум ам.долларын наймаа байна. 60 сая ам.долларын экспорт монголчууд хийж байна. Үүнээс цааш байхгүй. Цемент, гурилын үйлдвэрийн жишээг тод мэднэ. Тэгэхээр хэн үйлдвэрлэл хийх вэ. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл хуралдаад Евразийн хэлэлцээрт нэгдэхийг эсэргүүцэж байна. Гэхдээ эсэргүүцсэн ч ямар ч шаанс байхгүй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.