СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-06

🔴LIVE: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн ХЭҮК-ийн асуудал бус нийтээрээ анхаарал хандуулах ёстой

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
2 долоо хоногийн өмнө

Дэлхийн хүний эрхийг хамгаалах өдөр энэ сарын 10-ны өдөр тохион байна. Монгол Улсын хувьд Хүний эрхийг хамгаалах хөтөлбөрийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр нь Дэлхийн хүний эрхийг хамгаалах өдөр байдаг. Дэлхий нийтээрээ энэ өдрийг хүний эрхийг хамгаалах хүрээнд онцлон тэмдэглэдэг. Манай улсын хувьд 2003 онд анх Хүний эрхийг хамгаалах хөтөлбөрийг УИХ баталж байсан. Түүнээс хойш энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын алба байгуулагдаад ажилласан. Ажлын алба нь тухайн хөтөлбөрийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж буйг хянах, мөн хөтөлбөрийн үр дүнг тайлагнах чиглэлд ажиллаж байв. Тус ажлын алба 2011 онд татан буугдсан байдаг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь цаг хугацааны хувьд хязааргүй байсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 онд хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн байдаг. Хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үнэлсэн. Тиймээс Хүний эрхийг хамгаалах шинэчилсэн хөтөлбөр боловсруулах шаардлага тулгарч, энэ ажлыг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т даалгасан. Хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Хүний эрхийг хамгаалах асуудал бол дан ганц ХЭҮК-ын ажил юм шиг ойлгох нь бий. Тийм биш юм. Хүн бүр бусдын эрхийг зөрчихгүй байж, хамгаалах ёстой гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.