СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-12-06

"Гадаад улсад ажилд зуучилна" хэмээн иргэдийг залилсан этгээдийг Солонгос Улсаас албадан авчирчээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Г”-г энэ оны 12 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээд нь олон тооны Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна хэмээн хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.