Америкийн Охайо мужийн иргэн Мэт Кокс 10 настай охиноо шийтгэж гурав хоног сургуулийн автобусанд суухыг нь хоригложээ. Охин сургуулийнхаа автобусанд суулгүй найман км зам туулж сургуульдаа ирж очсон байна.
Кристен охин аавынхаа өөдөөс сэтгэлийг нь эмзэглүүлсэн тоомжиргүй үг хэлсэн тул ийнхүү шийтгүүлжээ. Аав нь охиноо алхаж явахад араас нь машинтайгаа дагаж бичлэг хийн сошиалд тавьжээ.
Facebook-т тавьсан бичлэгийг 15 сая хүн үзэж, 63,000 хүн санал сэтгэгдлээ хуваалцсан байна. Сошиал хэрэглэгчид цельсийн 2 хэмд охиноо хол газар алхуулж шийтгэж байгаа аавыг хурцаар шүүмжлэн буруутгажээ.
Харин Мэтт Кокс “хүүхдээ хүндээр шийтгэнэ гэдэг байж боломгүй. Гэхдээ энэ бол миний гэр бүлдээ сургамж болгох үүднээс хийсэн алхам, хичээл. Олон эцэг эх үүнтэй санал нийлэхгүй гэдгийг мэдэж байна, тэдний буруу биш” хэмээн бичсэн байна.
Зарим эцэг эхчүүд энэ шийтгэлийг буруутгасан ч зарим нь охины аавд баяр хүргэжээ. “Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэхийн тулд юу ч хийдэггүй. Тиймээс ийм шийтгэл зүй ёсных” гэж үзсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com