СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-06

18 тэрбум төгрөгийн эрхийн бичиг тараах зардал хэвээр үлдэв

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

"Соёлын эрхийг бичиг" олгох заалтыг хүчингүй болгохыг УИХ дэмжсэнгүй.

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.  

Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт 11 хуулийн төсөл, УИХ-ын 4 тогтоолын төслийг энэ сарын 4-нд УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм. Үүнд Кино урлагийг дэмжих санг татан буулгахаар оруулж ирсэнээс гадна Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсгийг хүчингүй болгох тухай заалтууд орж ирээд байсан юм.

Тус төсөлд өсвөр насны хүүхдүүдэд тус бүр 100 мянган төгрөгийн эрхийн бичиг тараах, соёлын үйл ажиллагаа, дугуйланд хамруулахаар төлөвлөсөн. Гэсэн ч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүд тус хуулийн төслийг дэмжсэнгүй. Ингэснээр

Харин УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн "Соёлын ваучерыг хасах саналыг Ажлын хэсгээс бас оруулсан. Чуулган дээр буцаагаад босгосон. Дараа нь байнгын хороо, ажлын хэсэг муу байна гээд байцгаасан шүү. Дахин үүнийгээ хамгаалж байгаа бол үүнд чинь байнгын хороо, ажлын хэсгийн буруу байхгүй шүү. Би албан ёсоор мэдэгдье" гэх үгийг хэлсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.