СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-06

🔴LIVE: Л.Гантөмөр: Ардчилсан намын ялалт бүхэн төгс байгаагүй. Ялагдал бүхэн төгсгөл байгаагүй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан нам баярын их хурлаа зохион байгуулж байна. Хурлыг нээж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэлэв. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-34 жилийн өмнө Монголчуудыг цэх зогсъё, босоо байя, Монгол гүрнээ эргэн босгоё гэдэг чин хүсэл мөрөөдлөөр Ардчилсан хөдөлгөөн бий болж байсан. Ингээд Ардчилсан нам бий болсон. 35 жилийн хугацаанд Ардчилсан нам Монголчуудын эрх чөлөөг хамгаалсаар ирсэн. Бид улсынхаа нийгмийг сэтгэл зүй, оюун санааны хувьд цэх байх тухайд удирдаж чиглүүлж зүтгэж ирсэн. Үүгээрээ ардчилсан намын бүх гишүүд бахархдаг.

Эд хөрөнгөтэй, эдийн засгийн эрх чөлөөтэй байхын төлөө зүтгэсээр ирсэн. Бидэнд алдаж байсан үе олон бий. Онож байсан нь ч бий. Эрх, эрх чөлөө босож байдаг. Бид эвлэж нэгдсэн үед Монголын тусгаар тогтнол баталгаажиж байдаг. Монгол Улсын нэр хүнд дэлхий дээр босож байдаг түүхтэй. Эвлэх нэгдэх гэдэг үг бидний үнэт зүйлс юм.

Бид олон удаагийн сонгуульд ялж байсан ялагдаж байсан. Гэхдээ

Бид Монголчуудын эрх чөлөөний төлөө бууж өгдөггүй байх тэр зоригийг ардчиллын соёл, Монголчуудын соёл болгохын төлөө зүтгэж байгаа та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.