УИХ-ын чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагалдах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагалдах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах нь Ардчилсан Монгол Улсын улс төрийн тулгуур багана тогтолцоог шинэчлэх сайжруулах боловсронгуй болгоход чухал үүрэгтэй гэж үзэж байна. Ингэснээр улс төрийн намын хуульд өөрчлөлт орсноор намуудын улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх боломж бүрдэнэ. Ийм зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. Тэр дундаа намуудын санхүүжилтийг нээлттэй болгох элдэв хардлага дагуулсан хандив тусламжийг ил тод болгох хэрэгтэй. Гуравдугаарт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн намуудын үйл ажиллагааг төлөвшүүлэх шаардлагын хүрээнд энэ хуулийн төсөл орж ирж байна гэж харж байна.
Улс төр төлөвшиж, төр түвшин байна. Төрийн бодлого шийдвэр, залгамж чанараа хангах байдлаар улс орны ирээдүй хувь заяатай холбоотой олон асуудал дээр улс төрийн намууд зарчмаа тодорхойлох ёстой. Бүр нарийн яривал үзэл баримтлалаа шинэчилж илүү ойлгомжтой болгох хэрэгтэй. Аль нэг нам нь ямар байр суурь илэрхийлэх нь ч ойлгомжгүй болчихоод байна. Намуудын улс төрийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд явагдах ёстой. Тэр хэрээр төрийн бодлого тунгалаг бөгөөд тогтвортой хэрэгжихэд улс төрийн намын тухай хуулийн гүйцэтгэх үүрэг их юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.