СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-06

УИХ 2025 оны төсөв болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороод хуралдаж эхлээд байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дараа нь нэгдсэн чуулганаар оруулна.

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “2 дугаар зүйл. Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ” гэжээ. 

УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, мөн дараа нь чуулганы хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.