СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-05

Дэлхийн улс орнууд Монгол Улсын итгэмжлэлийн чадавхыг хүлээн зөвшөөрчээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Ази Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC) дөрвөн жилд нэг удаа улс орнуудын Итгэмжлэлийн тогтолцоо, байгууллагын чадавх, үйл ажиллагаанд ижил түвшний үнэлгээ хийдэг. Уг байгууллагаас энэ оны тавдугаар сард манай улсын Итгэмжлэлийн байгууллагад ижил түвшний тус үнэлгээг хийжээ.

Үнэлгээний ажлын хэсэгт Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, Канад улсын Итгэмжлэлийн байгууллагын төлөөлөл оролцсон. Уг ажлын хэсгийн үнэлгээний дүнг APAC-ийн Удирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 22-ний өдрийн хурлаар эцэслэн хэлэлцэж дэмжлээ. Хуралд нийт 61 улс оролцсоноос 55 нь буюу 90 хувийн саналаар манай улсын итгэмжлэлийн үнэлгээ дэмжигдсэн.

Олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC, IAF)-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт (MRA, MLA) нэгдэж, чадамжаа хүлээн зөвшөөрүүлсэнээр Итгэмжлэгдсэн сорилт, хэмжил зүйн лаборатори, техникийн хяналт болон баталгаажуулалтын байгууллагын үр дүнг дэлхийн 140 гаруй улс хүлээн зөвшөөрөх эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, гэсэн үг юм. Жишээ нь, бид хүнсний бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортлоход Монголын итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээний дүнд БНХАУ давтан сорилт шинжилгээ хийхгүй гэсэн үг. Ингэснээр бизнес эрхлэгчдэд хөрөнгө санхүүгийн болон цаг хугацааны хувьд маш том хэмнэлт гарах юм.

Итгэмжлэл нь худалдааны аливаа саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, тухайн бараа бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой. Нэг үгээр хэлбэл, итгэмжлэгдсэн л бол бүрэн итгэж болно гэсэн үг. Цаашлаад итгэмжлэлээр дамжуулан стандартын хэрэгжилт сайжрах, ард иргэд эрүүл аюулгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Тиймээс энэ онд багтааж Монгол Улсын итгэмжлэлийн хамрах хүрээг гураваас доошгүй чиглэлээр өрргөжүүлэх, ирэх онд таваас доошгүй чиглэлээр хүрээгээ өргөтгөн Олон улсын итгэмжлэлийн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэхийг Үндэсний Итгэмжлэлийн байгууллагад үүрэг болголоо. Түүнчлэн олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа ногоон стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр онцгойлон ажиллах шаардлага бий. Иймд Улсын Шадар сайдын хувьд хил дамнасан худалдаа, үйлчилгээний асуудалд цаашид ч байнга онцгойлон анхаарч ажиллах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.