СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-02

Хан-Уул дүүргийн шатар сонирхогчдын 2024 оны аваргууд тодорлоо

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван, нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жил Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дүүргийн Биеийн тамир, спорт хороотой хамтран дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг 11-р сарын 30, 12-р сарын 01-ний өдөр зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.

Тэмцээнд дүүргийн шатар сонирхогч 84 иргэн оролцож, шалгарсан иргэд энэ сард зохион байгуулагдах, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох "Батламж"-ийг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Байгаль гардуулан өгч, амжилт хүслээ.

Эмэгтэй:
1-р байрт 20-р хорооны иргэн Т.Ариунзаяа
2-р байрт 15-р хорооны иргэн Л.Жавзандолгор
3-р байрт 23-р хорооны иргэн Г.Баясгалан

Эрэгтэй:
1-р байрт 15-р хорооны иргэн С.Сод-Эрдэнэ
2-р байрт 18-р хорооны иргэн Г.Энхбаяр
3-р байрт 6-р хорооны иргэн Р.Өлзийтогтох

Тусгай байрт:
17-р хорооны иргэн Р.Оргил
1-р хорооны иргэн Н.Хүүхэнжимээ
10-р хорооны иргэн Л.Отгонбаяр нар тус тус шалгарсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.