СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-03

Хан-Уул дүүргийн ИТХ "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-д нэгджээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэмжлэгтэйгээр жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор 1991 оноос дэлхийн улс орнууд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Энэхүү аяныг 2024 онд Олон улсад “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриан дор, үндэсний хэмжээнд “ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ – ШАЛТАГ БҮҮ ТООЧ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж “ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ – ШАЛТАГ БҮҮ ТООЧ” аянд нэгдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.