СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-12-05

🔴ЧУУЛГАН: Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж эхэллээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж эхэллээ. 

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэх санал хэвээрээ байгаа аж. Төсвийн урсгал зардлыг анх өргөн барьснаас нь 0.7 их наяд, хөрөнгө оруулалтын зардлыг 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтыг 0.7 их наядаар танажээ. Ингэснээр төсвийн тэнцэл алдагдалгүй болж байгаа юм.

Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, гадаад зээлийн хүүгийн төлбөр, цалингийн суурь, төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, бусад хуульд заасан тэтгэмжийн зардлаас огт хасаагүй байна.

Мөн төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ төрийн дээд хэмжээний айлчлалаас бусад айлчлал, айлчлалыг хүлээж авах зардлыг 50 хувиар танажээ.

Хөрөнгө оруулалтын зардлыг танахдаа он дамжин шилжиж байгаа хөрөнгө оруулалтуудыг хасаагүйбөгөөд 38 шинэ төсөл оруулсан байснаас 10-ыг нь хойшлуулсан байна. Тоног төхөөрөмжийн зардлыг боловсрол, эрүүл мэндийн салбараас бусдынхыг нь танажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.