СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-12-05

Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөлд гадны хөрөнгө оруулагчид оролцох хүсэлт их байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөлд гадны хөрөнгө оруулагчид оролцох хүсэлт өндөр байгаа гэж Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр чуулганы үеэр хэллээ. Гэхдээ нэг улсаас хэт хамааралгүй байх, олон улсаас хөрөнгө оруулалт татъя гэх зэрэг асуудал байгаа аж. Ингэхийн тулд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа энэ ондоо багтааж батлах шаардлагатай гэж нэмж хэлэв. 

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-Ерөнхийлөгчийн хоригийн үндсэн нэг заалт нь Үндсэн хуулийн төрийн үйл ажиллагааны хуулийг мөрдөх зарчим алдагдсан байна гэдэг агуулгатай байгаа. Энэ хуулийн төсөлд тусгагдаагүй байна. Үүн дээр ямар тайлбар байна вэ. Алдагдалгүй төсөв батлах нь мөнгөний зөөлөн бодлого талдаа ашигтай. Нөгөө талдаа Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэнэ. Хамтарсан мөрийн хөтөлбөрт 590 орчим төсөл хөтөлбөр оруулахаар заачихсан байгаа. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэх вэ?

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр:

- Ингэхдээ хувийн хэвшил буюу гадны хөрөнгө оруулагчдыг хэрхэн татан оролцуулах вэ гэдэг асуудал чухал байгаа юм. Хамтрах хөрсийг хэрхэн бэлтгэх вэ гэдэг нь гол асуудал болоод байна. Иймд . 14 мега төсөлд хангалттай хөрөнгө оруулагч байна. Харин тэнцвэрийн асуудал байна. Нэг улсаас хэт хамааралгүй байх, олон улсаас хөрөнгө оруулалтын орчинтой байя гэж байгаа. Улс төртэй дандаа холбогдоод байгаа. Иймд гацсан ажлуудаа л хөдөлгөе гэж байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-2025 оны төсвийн хүрээ, 2026, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл энэ бүгд бүтнээрээ орж ирсэн. Хэрвээ орлого дээр эрсдэл үүсээд төлөвлөлтөд өөрчлөлт орох юм бол тодотгол хийх нөхцөл байдал үүснэ. Гэхдээ тогтворжуулалтын сан нэг үеэ бодвол овоо хөрөнгөтэй болж ирсэн. Энэ жил 1.8 их наяд төгрөг байгаа. 2024 он дээр 600 тэрбум төгрөгийг орлого олно. Ингээд ирээдүйд эрсдэл үүсвэл энэ 2.4 их наяд төгрөгөөр нөхөх боломж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.