СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Бат-Үүл: Б.Чимид гуай монголын төрийн түшээдийн “сүүлчийн могикан” байсан

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл Төрийн ордонд болж буй “Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Ардчилсан хувьсгал ба Б.Чимид” сэдвээр тавьсан илтгэлдээ түүнийг ерөнхий сайд А.Амар шиг монголын төрийн түшээдийн “сүүлчийн могикан” нь байсан гэж тодорхойлов.

Тэрбээр, 1990 оны Монголын Ардчилсан хувьсгал “оготны хамраас цус гаргаагүй тайван хувьсгал” болсноороо бусад ардчилсан улс орнуудад гайхагдаж байсан гэв. Гэхдээ үүний ард эрх баригчид, сөрөг хүчин хоёр аль аль нь хичээл зүтгэл гаргасан. Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн мөчөөс эхлээд, эрх баригчид нь сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх төлөөлөгчид гарган тун ч уйгагүй, шургуу ажилласан. Эрх баригчдын зүгээс илгээсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чимид гуайг байгааг эсэргүүцэн хэлэлцээрийг хаяж гарч байснаа одоо ч санаж байна. Тэгэхэд түүний царайд, надад эгдүүцсэн шинж харагдаагүйгээр барахгүй, байдаг л зүйл гэсэн маягтай төвшин хүлээж авсан нь сонин санагдсан.

Эл явдлаас хойш хоёр жил орчмын дараа буюу Ардчилсан Үндсэн хуулиа батлах, чилийсэн олон хоногийн хуралдаанд сунгуулж суухдаа, .

Үнэхээр Б.Чимид гуай, ерөнхий сайд А.Амар шиг монголын төрийн түшээдийн “сүүлчийн могикан” нь байсан гэж би хувьдаа боддог. Тийм болоод л Ардчилсан хувьсгалыг тайван замаар явуулахад шаардлагатай асуудлууд дотроос хамгийн хүндийг нь түүнд хариуцуулсан биз хэмээн дурсан ярилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.