СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Д.Нямхүү нарыг шүүж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 долоо хоногийн өмнө

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ерөнхий захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, удирдах албан тушаал хашиж байсан Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. 

Тэднийг "Ковед 19" халдварын үеэр албан тушаалаа урвуулан ашигласан, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй тоног төхөөрөмж авсан хэмээн хуулийн байгууллага буруутгаж буй юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.