СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-04

🔴LIVE: Л.Энх-Амгалан: Урсгал зардлын 10 хувийг хасах нь манай яаманд хүнд тусаж байна

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
10 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас төсвийн төслийн талаар байр суурийг нь сонслоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Хуучин тодорхой салбарууд дээр гаднаас ажиллах хүч авахад квот өгдөг байсан. Хоёрдугаарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр авдаг байсан. Үүнийг өнгөрсөн таван сард Засгийн газрын шийдвэр гараад уул уурхай, банк санхүү, мэдээлэл технологиос бусад салбарт квот тавихаа болъё гэж байгаа. Гэхдээ хөнгөлөлтийг нь 50 хувь болгоё гэж байгаа. Гэхдээ хуулийн заалтад нь өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Удахгүй УИХ-д тус хуулийн төслийг өргөн барина.

Миний багцад хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж байдаг. Хүүхдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасахгүй. Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалингийн зургаан хувиар нэмэгдүүлнэ.

Манай салбарт 110 гаруй байгууллага байна. 5200 орчим албан хаагчид байна. Эдгээр албан хаагчдын урсгал зардал 10 хувиар хасагдана. Цалин, үйл ажиллагаа, томилолт, тавилга, тоног төхөөрөмжийг зардал хасагдана гэсэн үг. Үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулах эрсдэлтэй гэж харж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.